Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар хэсгээ тэргүүлэн барилдана

Казастаны Астана хотноо энэ сарын 24-30-ны хооронд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ жилйин ДАШТ-д дэлхийн 129 орны 490 эрэгтэй, 326 эмэгтэй тамирчин тус бүр долоон жинд аваргаа тодруулах юм.

 

Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанаар эхлэнэ. ДАШТ-ийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинг дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүлэх бол эмэгтэй 48 кг-ын жинг дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлэн барилдана.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button