Чех улсад Монголын соёлын өдрүүд эхлэв

Чехэд сурдаг монгол оюутнууд хамтран Монголын соёлын өдрүүдийг Прага хотод зохион байгуулж байна. Тус улсад соёл урлагийн чиглэлээр 50 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд олонхнь бүжигчин, соёл судлал, дуучны чиглэлээр суралцдаг.

 

Энэ үеэр үндэсний урлагаа сурталчилсан тайлан тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Өнөөдөр зөвхөн уртын дууны тоглолттой бол маргааш монгол ардын бүжгийг сонирхуулах юм. Харин сүүлчийн өдөр Монголын үе үеийн шилдэг эстрад дууг дуулж бэлэг барих юм байна.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button