Хүүхдийн амь аварсан цагдааг урамшуулав

Жолоочгүйгээр уруу газар, хүүхдүүдийг чиглэн өнхөрч явсан машиныг нэгэн цагдаа албаны машинаараа амжиж урдаас нь мөргөж зогсоон, хүүхдүүдийн амийг аварсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл жолоочгүйгээр явж байсан том оврын авто машиныг иавхаалж самбаа гарган хааж зогсоон, болзошгүй аюулаас иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалж, албан үүргээ нэр төртэй биелүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь өндөрөөр үнэлэн шагнав. 

Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг “Цагдаагийн алдар” тэмдгээр, эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ш.Гантулгыг яамны “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнаж цаашдын ажилд нь амжилт хүслээ. 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button