Нью-Йоркийн тэнгэрт В.Путины дүрс үзэгджээ

Ерөнхийлөгч В.Путины зурагтай ном, плакат, пудволк, дурсгалын зүйлс Орост нэлээд түгээмэл байдаг. Тиймдээ ч оросууд ерөнхийлөгчийнхөө зургийг элдэв зүйлс дээр хэвлэсэн байхыг хараад төдийлөн гайхдаггүй. Гэтэл саяхан Нью-Йорк хотын дээгүүр нисэж явсан шувуудын сүрэг Оросын төрийн тэргүүнтэй төстэй дүрс үүсгэж, олныг алмайруулсан байна.

Энэхүү дүрс бичлэгийг Шерил Гилберт нэртэй хэрэглэгч Youtube-д анх байршуулсан нь тэр дороо цахим ертөнцийн ярианы сэдэв болжээ. Нэгэн хэрэглэгч “Энэ бол ОХУ-тай дайн эхлүүлэх хэрэггүй гэдгийг анхааруулсан дохио” хэмээн бичсэнийг Оросын телевиз эш татан мэдээлсэн байна. Харин Украины иргэн “В.Путин Америкийн шувуудыг хахуульджээ” хэмээн хошигножээ.

 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button