Зэсийн баяжмалын экспорт өсчээ

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсчээ. Тодруулбал зэсийн баяжмалын экспорт 783.7 мянган тонноор, орлого 167.4 сая  ам. доллараар өсчээ.

Эхний 7 дугаар сарын байдлаар нийт экспортын 48 хувийг зэсийн экспорт бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 40 хувьтай байжээ. Харин нүүрсний экспортын орлого нийт экспортын 13 хувийг бүрдүүлж буй бөгөөд экспортын биет хэмжээ 8 сая 160 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.2 сая тонноор буурсан байна.  

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button