Л.Гансүхийг өнөөдөр шүүнэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал энэ сарын 3-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлоод байсан билээ.

Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргасан юм. Мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байв. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шүүх билээ.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button