Дэлхийн ур чадварын тэмцээний шоу үзүүлбэрийн төрөлд алтан медаль хүртлээ

"Ур чадварынхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлье" гэсэн уриатай Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразилийн Сан Паула хотноо болов. Тэмцээд 60 орны 1200 тамирчин оролцож  эзэмшсэн мэргэжлээрээ ур чадвараа сорьж буй.

 

Мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг энэхүү тэмцээнд манай улс анх удаа оролцсон бөгөөд Бразилийг зорьсон Монголын баг олон улсаас арвин их туршлага хуримтуулсан байна.

Уг тэмцээний үеэр олон нийтэд мэргэжлийг сурталчлах чиглэлээр шоу үзүүлбэр хийдэг. 

Энэхүү шоу үзүүлбэрт Монголын оролцогч Х.Лхагвагийн оролцсон орон орны оролцогчдоос бүрдсэн багийнхан тэргүүлж алтан медаль хүртжээ.

 

Мэргэжилтэй ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд түгээх, улс орны эдийн засгийн өсөлтөд ур чадвар чухал нөлөөтэйг тунхаглах зорилготой тус тэмцээн өчигдөр хаалтаа хийлээ. 

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button