Цэцэрлэгийн бүртгэл 25-28-ны өдрүүдэд явагдана

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-ны өдрүүдэд явуулахаар болжээ. Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх л шаардагдах юм. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна. Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харъяалалгүй хүүхдийг авахгүй. Үүн дээр НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа гэлээ.

Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох юм. Харин хүүхдийн шээс, цагаан хорхойны шинжилгээг наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дүүргийн амбулаторийн эмнэлгүүдэд авах юм байна.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button