Дорноговь аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дорноговь аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Дэлгэрэх сумаас зүүн зүгт 29 км-ийн зайд энэ сарын 14-ний өдрийн 12:51:36 цагт  //У-111059/ Ө-45080//  4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлсэн байна. ОБЕГ-аас тус сумын засаг даргын Тамгын газрын даргатай холбогдон тодруулахад тухайн бүс нутгийн зарим иргэдэд мэдрэгдсэн, газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэжээ.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button