Өршөөлийн хуулиар Ерөнхийлөгчийн байр суурийг түүний зөвлөх илэрхийлнэ

Өршөөлийн тухай хуулийг сөрөг намын оролцоогүйгээр шийдвэрлэсэн нь тодорхой буй. УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 11-ний өдрийн хаалттай хуралдаанаараа баталсан эл хуулиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаориг тавих болов уу гэсэн хүлээлт энэгнт үүсчээ. Хууль батлагдсанаас хойш ажлын таван өдрийн хугацаанд Ерөнхийлөгч хориг тавих ёстой аж.
Авлигатай тэмцэх газраас шалгаж буй нийт 55 хэргээс 45 нь бүрэн хаагдаж, авлигын хэрэгт холбогдож буй хүмүүс өршөөгдөх юм. Шалгагдаж буй авлигын гэмт хэргээр нийт 32 тэрбум төгрөг буй 16.2 сая ам долларын хохиролын асуудал хөндөгдөж буй юм.
Тэгвэл эл асуудлаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас байр сууриа албан ёсоор илэрхийлэх сураг дуулдлаа. Өнөөдөр үдээс хойш Ерөнхийлөгчийн зөвлөх Өршөөлийн хуулиар тодруулга хийх гэнэ.
Г.Уянга
olloo.mn