Өнгөрсөн сард 9517 хос гэрлэлтээ бүртгүүлжээ

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргасан тайланд өнгөрсөн сард нийт 9517 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Үүнээс 8140 хос нь анх удаа бүртгүүлж буй аж.

Ирэх даваа гарагт намрын тэргүүн сарын шинийн гурван, Балжиннямтай билэгт сайн өдөр тохиож буй бөгөөд Гэрлэх ёслолын ордонд 75 хос хуримаа хийхээр бүртгүүлжээ. Харин аргын тооллын есдүгээр сарын 29, билгийн тооллын намрын дунд сарын шинийн 16-нд Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр тохиох бөгөөд эл өдөр хуримаа хийх хосуудын захиалга нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан хэллээ. 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button