Цэцэрлэгүүд бүртгэл хийхдээ эцэг эхчүүдээс мөнгө авахыг хориглов

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-аас эхэлж, 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ. Ингэхдээ хүүхдийн шээс, цагаан хорхойны шинжилгээг энэ сарын 22-ноос эхлэн дүүргийн амбулаторийн эмнэлгүүдэд авах юм байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэхдээ эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх  шаардлагатай аж.

Энэ хичээлийн жилд Нийслэлийн боловсролын газраас хандиваар харъяалалгүй хүүхэд авахгүй байх шийдвэр өас гарчээ. Тиймээс  цэцэрлэгүүд зөвхөн харъяаллын дагуу хүүхдүүдээ авахыг Нийслэлийн боловсролын газраас анхааруулжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button