Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болно. Хуралдаанаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Тухайлбал, 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button