Чөлөөлөх дайнд Монголын 21 мянган дайчин оролцжээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газрын тогтоолын дагуу Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярыг манай улс үе  шаттайгаар тэмдэглэж байна. Ойн баярын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар манай ахмад дайчдад түүхт ойн хүндэт медаль гардуулж, монгол цэргүүд Москвагийн Улаан талбайд цэргийн парадад оролцсон билээ.

 

Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн дараагийн ажууд хийгдэж байгааг Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ. Тухайлбал, “Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байрлах Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, ялалтын 70 жилийн ойд зориулсан баримтат кино, түүхэн ном альбом бүтээх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймагт ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 19, 21, 28-ны өдрүүдэд хийх аж.

 

1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эр оролцжээ. Тэднээс 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин өдгөө амьд сэрүүн байна.

 

Зууны мэдээ

Х.Нямбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button