Дотуур байрны бүртгэл 28-нд эхэлнэ

Их, дээд сургуулийн дотуур байрны бүртгэл энэ сарын 28-наас эхэлнэ.

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын томоохон их, дээд сургуулиудын дотуур байрны бүртгэл энэ сарын 28-31 үргэлжлэх юм байна. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа эхлэх гэнэ.

 

Оюутнууд дотуур байранд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн томилолт, 4 хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм байна.Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд оюутны 43 дотуур байр байдаг аж.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button