Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Монголын 10 баг оролцоно

“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” Монгол Улсад энэ сарын 19-29-ны хооронд зохион байгуулагдах гэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дэлхийд чансаа өндөртэйд тооцогдох тус тэмцээний бэлтгэл нэгэнт хангагдаж, тамирчидаа хүлээж авахад бэлэн болоод байна.  

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа бөгөөд Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн түвшний том багууд оролцох юм байна. Харин эх орондоо зохион байгуулж байгаа давуу талаа ашиглан ОУШХ-ны холбогдох хүмүүстэй зөвшилцсөний үндсэн дээр манай улсаас 16 хүртэлх насны Дэлхийн шатрын Олимпиадын Сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 баг тамирчин оролцохоор бэлтгэлдээ гараад байна. Монголын шатрын холбооноос баг тамирчидынхаа бэлтгэл сургуулилтанд анхаарал хандуулж ОХУ-ын дасгалжуулагч, Их мастер А.Фоминыхыг урьж ирүүлэн сургалт зохион байгуулсан байна. 

Дэлхийн шатрын Олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинарууд, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилтууд зэрэг арга хэмжээ болох юм.  

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button