Оюутнууд тайван жагслаа

Төрийн өмчийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмсэн. Харин оюутнууд үүнийг эсэргүүцэж, төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Тухайлбал, МУИС л гэхэд сургалтын төлбөрөө 30 хувиар нэмсэн. Энэ нь оюутан залуус болон эцэг эхчүүдийн амьжиргаанд хүндээр тусч байна. Хамгийн гол нь төлбөрийг ингэж нэмэх нь үндэслэлгүй гэж оюутнууд хэллээ. Өнөөдөр болсон эсэргүүцлийн жагсаалд МУИС болон ШУТИС, МУБИС, ХААИС-ийн оюутан залуус нэгдсэн. Тэд төлбөрийн нэмэгдлийг инфляцийн түвшинтэй уялдуулж, 10 хувь болгон бууруулах  ёстой гэдгийг онцолж байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button