Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавилаа

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч шаардлагатай гэвэл хориг тавина гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл ёсчлон баталсан хуулийг Ерөнхийлөгчид албан ёсоор өнөөдөр өргөн мэдүүлж танилцуулжээ.

Харин Ерөнхийлөгч хуультай танилцсаны дараа Өршөөлийн тухай хуульд албан ёсоор хэсэгчлэн хориг тавилаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа юм байна.

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй авч хэлэлцэх юм.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button