Есдүгээр сарын 1-нд зургаан сургууль, 10 цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авна

Улсын төсвийн хөрөнгөөр 40 барилга, орон нутгийн төсвөөр гурав, концессийн гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг гээд нийтдээ 46 цэцэрлэг, 12 сургууль энэ хичээлийн жилд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. 

Эдгээр цэцэрлэгээс хотын  зургаан дүүргийн огт цэцэрлэггүй 20 хороог шинээр цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байгаа юм байна. 

Салбарын яамны мэдээлж  байгаагаар  есдүгээр сарын 1 гэхэд 5-6 сургууль, 10 гаруй цэцэрлэгийн барилгын ажил дуусч хүүхдүүдээ хүлээн авах юм байна. 

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан, Монгол гуравдугаар сургуулийн барилгын ажил дуусч шинэ  байрандаа хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Мөн 11-р сургуулийн барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button