230 мянган тонн улаан буудай авна

ХХААЯ-наас энэ жил 30 хувийн ургац алдаж, 70 хувийн ургац авна хэмээн мэдээлсэн. Харин "Монголын Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо"-ноос ургац хураалтаас  70-80 хувийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоо гаргаад байгаа аж. Тодруулбал "Монголын Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо"-ны УЗ-ийн гишүүн У.Дамбийсүрэн ярихдаа "Энэ жил ХХААЯ-наас 359 мянган га.д тариалалт хийсэн. Үүнээс 600 мянган тонн улаан буудай хураан авахаас 230 мянган тонныг л  авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл нийт ургацынхаа 70 хувийг алдана гэсэн үг. Ган болох нь хэмээн бид хавар салбарын яамныханд анхааруулсан. Гэтэл одоо үүл буудаж бороо оруулж буй нь ургацын хэмжээг бүр багасгана уу гэхээс нэмэхгүй. Өнөөдөр ургац нэмэгдүүлэх,  сайжруулах талаар ямар ч зүйл хийх боломжгүй боллоо” гэсэн юм.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button