Дотуур байрнуудын үнэ нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд оюутны 43 дотуур байр байдаг бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа энэ сарын 28-31 хүртэл үргэлжлэх ажээ.

Харин төлбөрийн хувьд  50-230 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэмээн МОнголын оюутны холбооноос мэдээллээ.. Тодруулбал, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг сургуулийн оюутны байрны төлбөр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж, 430-500 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Харин хамгийн өндөр үнэтэй нь  МУИС-ийн дотуур байрны төлбөр 630 мянган төгрөг буюу 230 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. МУБИС-ийн дотуур байрны төлбөр 320-385 мянган төгрөг болж 65 000 төгрөгөөр өсчээ.

Дашрамд дурдахад оюутнууд дотуур байранд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн томилолт, 4 хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл бүхий бичиг баримтыг бүрдүүлэх  юм байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button