Энэ жил 91687 хүүхэд цэцэрлэгт хамрагдана

Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийж, ирэх долоо хоногт эхлэх цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө. Бүртгэлийг зохион байгуулахдаа эцэг эхчүүдэд аль болох хүндрэл бага учруулах чиглэл барьж ажиллана гэлээ. Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс өмнө эцэг эхчүүд хэдэн өдөр шөнө дугаарлаж, өөрсдөө дур мэдэн бүртгэл хийх гэх мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг байдлыг энэ жил халахыг зорьж буйгаа нийслэлийн Боловсролын газрын дарга хэлж байлаа. Түүнчлэн ийм үйлдэл Баянзүрх дүүрэгт нэлээд олон гардаг тул тус дүүрэгт онцгой анхаарал хандуулан цэцэрлэгийн бүртгэлийг зохих журмынх нь дагуу явуулах тал дээр ажиллаж байгаа юм байна. 

Ингэхдээ тухайн цэцэрлэгийн хамрах тойргийн цэцэрлэгийн насны бүх хүүхдийг бүртгэж аваад сугалах маягаар хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шинэ аргыг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ жил 2013 онд төрсөн бүх хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой аж.

2015-2016    оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, (Хичээлийн жилийн эхэнд 32, ондоо багтаж 11 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ барилга) төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байгаа аж. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо 116570  байгаа бол тэдний 78.6 хувь нь энэ жил цэцэрлэгт хамрагдах боломжтой юм байна. 

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай.Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7% нь цэцэрлэггүй байна. Гэвч 2012-2013 оны хичээлийн жилийг энэ хичээлийн жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн нийслэлийн Багануур дүүрэг 2015-2016 оны хичээлий жилд  хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулахаар болсон байна. Тус дүүрэгт энэ онд 380, 190 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орсон аж. 

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ

2015-2016 оны хичээлийн жилийн жилд хүүхэд цэцэрлэгт элсүүлэх үйл ажиллагааны онцлог Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх бүртгэлийг дүүргийн цэцэрлэгүүдийн тодорхой хувьд нь:

1.    Элсэлтийн үйл ажиллагааг 2015.08.24-28-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах

2.    Шаардлагатай цэцэрлэгүүдэд “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааны хувилбараар элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж дүгнэлт гаргах

3.    Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмжийг оруулж өгсөн явдал юм.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button