Б. Гантогтох шөвгийн наймд шалгарлаа

Тайландын Банкок хотноо Тайландын Эзэн хааны цомын төлөөх муай тайн  тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 13-нд нээлтээ хийсэн тус тэмцээнд 123 орны 1000 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос хоёр тамирчин оролцож байна.

Б. Гантогтохын хувьд 60 кг-ын жинд өрсөлдөж буй юм. Тэрээр эхний тулаандаа хийлж, хоёр дахь тулаанаа Италийн тамирчинтай хийж, 3:0-р хожиж гараагаа тун амжилттай эхлүүллээ. Түүний дараагийн өрсөлдөгч Франц улсын тамирчин юм. Тэдний тулаан өнөөдөр болно.

60 кг-ын тус жинд 23 тамирчин өрсөлдөж байна. Харин хүчтэй өрсөлдөгчөөр манай тамирчнаас гадна Украйн, Орос, Узбекийн тамирчид нэрлэгдэж буй.

Тэмцээний шүүгчээр Монголоос Б.Алхаабаатар ажиллаж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button