Тарваган тахлаас сэрэмжлүүлж байна

Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн  “Гол мод”, “Хужирт”, “Хавцгайт” гэдэг газар энэ сарын 7-ны өдөр гурван үхсэн тарвага олджээ. Энэ мэдээллийн дагуу аймгийн Зооноз өвчин судлалын төвийн ажлын хэсэг тухайн бүс нутагт хоёр хоногийн хугацаатай үзлэг, тандалтыг явуулж шинжилгээнд дээж авч ажилласан байна.

 

Тарваганы үхдэл болон гадны шимэгч болох бүүрэгнээс өндөр хоруу чанартай тарваган тахлын эмгэг төрөгч нян илэрсэн нь аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Үүссэн цагийн байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015.08.11-ний өдрийн 04 тоот албан даалгавар гаргуулж, холбогдох газруудад хүргүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.

 

Түүнчлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрөгч долоодугаар сарын 16-наас энэ сарын 1 хүртэлх хугацаанд тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулж дуусгаад, нэгдсэн дүнг гаргаж байгаа аж. Улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 17 аймгийн 25000 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button