Монголбанк 11.4 сая ам.доллар худалдав

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.57-1994.00 төгрөгийн ханшаар 11.4 сая ам.доллар худалдан авах, 1995.00 төгрөгийн ханшаар 2.0 сая ам.доллар худалдах санал, мөн 309.10-312.06 төгрөгийн ханшаар 55.2 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.доллар, юань худалдан авах саналуудыг 100 хувь биелүүлж, 11.4 сая ам.долларыг 1989.57 төгрөгийн хаалтын ханшаар, 55.2 сая юанийг 309.10 төгрөгийн хаалтын ханшаар тус тус нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 22.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button