Жүдо бөхийн ДАШТ-нд Монголоос 21 тамирчин оролцоно

Казахстаны нийслэл Астана хотод энэ сарын 24-30-ны хооронд болох жүдо бөхийн ДАШТ-нд Монгол Улсаас 21 тамирчин оролцох гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жилийн жүдо бөхийн ДАШТ-нд 129 орны 490 эрэгтэй, 326 эмэгтэй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. ДАШТ-д түрүүлсэн жүдоч олимпод оролцох эрх авч, мөнгөн медалийн 540, хүрэл медалийн 360 оноогоор чансаагаа ахиулах аж.

Энэ удаагийн тэмцээний хүнд жинд тамирчид оролцохгүй юм байна. Учир нь тус жингийн тамирчдыг бэлтгэх боломж тааруу байсан гэнэ.  Харин бусад жинд эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчин оролцоно. Мөн багийн барилдаанд гурван жудоч оролцохоор мэдүүлгээ явуулжээ.

Засгийн газраас ДАШТ-ийн тамирчдад зориулан 266 сая төгрөгийг олгосон юм байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button