АНУ-аас орж ирсэн дарснаас хорт хавдар үүсгэгч илэрчээ

ОХУ-ын Мэргэжлийн хяналтын алба АНУ-аас орж ирсэн их хэмжээний дарсыг хурааж авчээ. Тэдгээр дарсанд химийн хорт бодис агуулагдаж байгаа нь тогтоогдсон тул ийнхүү хураасан аж. "Гайзер Пик Мерло" (Geyser Peak Win­ery компанийн бүтээгдэхүүн) нэрийн улаан дарс, "Crane Lake Moscato" (Crane Lake Cellars) нэрийн зөөлөн цагаан, "Gnarly Head Chardonnay" (Dellicato Family Vinayards) нэрийн хагас хуурай цагаан дарсанд шинжилгээ хийхэд хорт хавдар болон бусад аюулт өвчин үүсгэгч илэрсэн” гэж тус байгууллагаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурджээ.

 

Мөн “Gnarly Head Chardonnay” болон бусад нэр бүхий дарснаас фталат болон бифеназатын пестицид их хэмжээгээр илэрсэн аж. Усан үзмийг удаан хугацаагаар дарахад ургамлын гаралтай хор үүсдэг бөгөөд үүнийг бифеназатын пестицидээр саармагжуулж, бүтээгдэхүүний чанарыг хадгалдаг юм байна. Гэвч хэмжээ нь хэтэрвэл энэ нь хүний биед аюултай өвчний үүсгэгч болдог ажээ. Харин фталат нь хүний бие организмд өөрчлөлт өгч, төв мэдрэлийн системийг хордуулан хорт хавдар үүсгэдэг юм байна.

 

ОХУ-ын    Мэргэжлийн хяналтын алба нь АНУ-аас орж ирсэн Kentucky Gentleman дарсанд фталат их хэмжээгээр агуулагдаж байгааг 2014 оны наймдугаар сард анх илрүүлж байсан аж. Үүний дараа Bar­ton 1792 Distillery архи нь стандартад тохирохгүй байгааг олж тогтоон худалдаанаас татаж байжээ. Мөн Свердлове мужид зарагдаж байсан Jack Daniel's Tennessee виски нь харшлыг өдөөдөг хорт бодис агуулсан болохыг тогтоосон байна.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button