Мориндоо явсан иргэн осгож нас барсан байдалтай олджээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л  энэ сарын 15-ны  өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг 16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас  осгож нас барсан байдалтай олсон болохыг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button