Хуульчийн шалгалтын тов гарлаа

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх есдүгээр сарын 18-20-ны өдөр авахаар товложээ.  Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх бөгөөд шалгалтын бүртгэл өнөөдрөөр дуусгавар болж буй аж. Өнгөрсөн  онд Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд заасны дагуу  цахим хэлбэрээр шалгалт авсан бөгөөд 342 хүн шалгалтын босго оноог давжээ.

Манай улс хуульчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн гэрчилгээг олгох ажлыг 2004 оноос эхлүүлжээ. Түүнчлэн  2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар дээрх шалгалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button