Ерөнхийлөгчийн тавьсан хориг

УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуулийг баталсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтийн цахим хуудсаар дамжуулан авлигач, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байсан.

Мөн өнгөрсөн Баасан гарагт болсон Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойн хуралд оролцож, үг хэлэх үеэрээ  Өршөөлийн тухай хуульд хориг тавина гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр хэлсэн үгэндээ "Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй" хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг хэрэгжиж, Өршөөлийн тухай хуулийн зарим зүйл заалтанд хориг тавилаа. Тодруулбал, 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлжээ.

 

\


\

\

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button