Хоригийг УИХ-аар нээлттэй хэлэлцэхийг шаардлаа

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 11-нд хуралдсан ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан гэдгээ олон нийтэд мэдээлсэн билээ. Хуулийн төслийг ёсчлон олон нийтэд цацахаас өмнө Ерөнхийлөгчид танилцуулдаг бөгөөд Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд ажлын тав хоногт багтаан хориг тавих эсэхээ шийддэг.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын даргад өчигдөр өргөн мэдүүлжээ. Мөн УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж угг асуудлыг нээлттэй ил тод олон нийтийн нүд чихнээс далдуур бус хэлэлцэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч уг хоригийг өргөн мэдүүлэх үедээ УИХ-ын даргаас хүссэн байна. Уг асуудлаар өнөөдөр, эсвэл маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой болж байна.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button