Картгүй иргэд 1000 төгрөгөөр зорчих гэнэ

Сүүлийн үед иргэдийн дунд нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой гомдол санал багагүй гарч байна. Тэгвэл эдгээр асуудлаар өчигдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийсэн юм. 

Иргэдийг бухимдуулж буй богино эргэлтээс болсон сэлгэн суултыг үнэ төлбөргүй болгох асуудлын хувьд ойрын хугацаанд үнэгүй болгох боломжгүй гэнэ. Учир нь нийтийн тээврийн салбар алдагдал хүлээж буй учраас энэ асуудлыг нухацтай хэлэлцэхээр болсон аж. 

Иргэдийн нуруун дээр нэмэгдэж байгаа нийтийн тээвэртэй холбоотой дараагийн ачаа нь ирэх сарын 01-нээс U Money картгүй, бэлэн мөнгөөр зорчих иргэдээс 1000 хүртэлх төгрөгийн төлбөр авах явдал. Гэхдээ энэ шийдвэр эцсийн байдлаар батлагдаагүй гэв. 

Хэрвээ батлагдвал ирэх сарын 01-нээс л хэрэгжиж эхлэх юм байна. Оюутнууд өдөрт хоёр удаа л үнэгүй үйлчлүүлж, бусад үед төлбөр төлж зорчих талаар нийтийн тээврийн дарга өмнөх хурал дээр дуулгасан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Тээврийн Газрын Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билэгт “Оюутнуудын хувьд ажлын таван өдөр нийтийн тээвэрт хязгааргүй үнэгүй үйлчлүүлдэг. 

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар нийт оюутнуудын 45 хувь нь сэлгэн сууж хичээлдээ явдаг юм билээ. Энэ судалгааг үндэслэн төсөв батлагдсан учраас  төсвөөс хэтрүүлэхгүйгээр зохицуулах аргыг хайж байна” гэв.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button