Өршөөлийн хуулийн талаар санал асуулга явуулна гэв

“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс Өршөөлийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлын хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Тэд УИХ, улс төрийн намын бүлгүүд, УИХ-ын гишүүд нь хууль тогтоох эрх мэдлээ ашиглан улс төрийн хуйвалдаан зохион байгуулж, нийгмийн эрх ашгийг хөсөр хаяж, цөөхөн хувийн эрх сонирхол хайгчдын эрх ашигт илтэд үйлчилсэн үйл ажиллагаа явуулж байгааг эрс эсэргүүцэж байна гэв. Тиймээс энэ бүхнийг эсэргүүцэж тайван замаар эсэргүүцэл зарлахаа мэдэгдлээ. Мөн ард түмнээс эдгээр хуулийн талаар санал асуулга авах гэнэ. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button