Өсвөрийн ДАШТ-нд оролцох тамирчдын нэрс тодорлоо

2015 оны өсвөрийн ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Босни-Герцеговина улсын Сараево хотын “Amel Beckovic” спортын ордонд болно.

Тэмцээнд 1998-1999 онуудад төрсөн, 16-17 насны хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингүүдэд барилдана. Жин тус бүрт эхний гурван байр эзлэсэн бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.

Өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999, 2011-2015 онуудад 21 дэх, охидуудынх нь 1988-1999, 2011-2015 онуудад 17 дахь удаагаа болж байна. ДБНХ-ны Товчооны гишүүдийн хуралдааны шийдвэрээр 2011 оноос эхлэн өсвөр үеийн ДАШТ-ийг жил бүр тогтмол явуулж байна.

Өсвөр үеийн ДАШТ-нээс манай хөвгүүд алт 1, мөнгө 2, хүрэл 2, охидууд мөнгө 2, хүрэл 5 нийт 12 медаль хүртээд байна. Өнгөрсөн жил хөвгүүдийн 76 кг-ын жинд З.Сумьяабазар, 46 кг-ын жинд Н.Насанбуян хүрэл, охидын 43 кг-ын жинд Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж байсан.

Энэ удаагийн өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна.

Хөвгүүд

42 кг   Мөнхжаргалын Батсүрэн, Ховд аймаг, өсвөрийн улсын аварга,

50 кг   Болдын Түмэнцогт, БТСДуС, өсвөрийн улсын аварга,

58 кг   Төмөр-Очирын Тулга, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ний хүрэл, хошой  алтан медальт, азийн өсвөрийн аварга,

69 кг   Батсуурийн Отгонбаяр, Өвөрхангай аймаг, өсвөрийн улсын аварга,

85 кг   Төмөрбаатарын Мөнгөншагай, Баянгол дүүрэг, 73 дугаар сургууль, өсвөрийн УАШТ-ний алт, мөнгө, Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт.

Охид

40 кг   Энхтөрийн Сүрэн, Ховд аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт

43 кг   Өлзийсайханы Пүрэвсүрэн, Баянхонгор аймаг, өсвөрийн улсын 3 удаагийн аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,

46 кг   Нямсүрэнгийн Хулан, ”Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ний мөнгө, хүрэл медальт,

52 кг   Нандинцэцэгийн Анударь, Чингэлтэй дүүрэг, өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,

56 кг   Батчулууны Содбилэг, Булган аймаг, “Алдар” спорт хороо,өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл медальт,

60 кг   Энхбатын Цолмонтуяа, Завхан аймаг, “Цагаан-Уул агуйт” клуб, өсвөрийн УАШТ-ний алт, мөнгөн медальт,

65 кг   Энх-Амарын Даваанасан, Чингэлтэй дүүрэг, БТСДуС, өсвөрийн улсын хошой аварга, Азийн өсвөрийн хварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, хоёр дах удаа оролцож байна,

70 кг   Бямбадоржийн Цэцэгбаяр, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ний хүрэл, хошой алт, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button