Гишүүдийн 66 хувь нь дэмжвэл "хориг" хэрэгжинэ

Монгол улсын Ерөнхийлөгч хуулинд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиад байгаа билээ. Гэхдээ түүний хоригийг УИХ-ын гишүүд хүлээн авах уу гэдэг бас асуудал болоод байна. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг  хуралдаанд оролцож буй гишүүдийн гуравны хоёр буюу 66 гишүүн хүлээн авсан нөхцөлд хуульд нэмэлт өөрчлөлт орох боломжтой болох юм байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хамаарах албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой 10 зүйл заалт энэ удаагийн өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Харин энэ 10 заалтын гуравт нь Монгол улсын Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Тодруулж хэлбэл хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7дугаар зүйлд хориг тавьсан.

Тэгэхээр Ерөнхийлөгч нэгэнт хориг тавьсан тул эл хуулийн хэрэгжилт бас гацаанд орсон гэсэн үг. Үүнийг шийдвэрлэхийн тулд УИХ-ын чуулган хуралдахаас аргагүй юм.

Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг их хурал хүлээн авахгүй бол Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа албан тушаалын 40 гаруй хэрэг түүнтэй холбоотой 32 тэрбум гаруй төгрөгийн хохирол эзэнгүй үлдэнэ гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр сануулав. Мөн бусдыг санаатайгаар залилан онц хэмжээний хохирол учруулсан иргэдийг өршөөлд хамрагдах ёсгүй гэж үзжээ. Энэ бүхний цаана хохирогчдын эрх ашиг гэж бий гэдгийг онцлон анхааруулаад байна. Гэмт буруутайгаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулахаа илэрхийвэл өршөөлийн хуульд хамруулна гэж заасан ч их хэмжээний хохирлын асуудлыг иргэний хэргээр шийдэх боломжгүй гэж үзэж буй.

Г.Уянга
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button