Хүүхэд цонхноос унаж, бэртжээ

 Сүүлийн үед эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүйгээс болж бага насны хүүхдүүд цонхноос унаж гэмтэх, амь насаа алдах тохиолдлууд олноор гарах болов. Хамгийн сүүлд гэхэд  энэ сарын 18-ны өдөр  Баянзүрх дүүргийн 16-р хороо 72-р хотхоны … тоотын гурван давхрын цонхноос  ой гарантай  У гэх хүүхэд унаж гэмтсэн байна. Түүнийг ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүдийг анхаарлаа сайжруулахыг холбогдох байгууллагын зүгээс анхааруулж байгаа ч энэ төрлийн хэрэг буурахгүй байгаа юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button