Агуулахын удирдлагыг баривчлав

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Тяньжин хотод хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлт болсон агуулахын удирдлагыг баривчилсан байна. Энэ тухай орон нутгийн “Тяньжин жибао” сонинд мэдээлэв.
Цагдаагийнхны мэдээлснээр агуулахыг эзэмшдэг компанийн гүйцэтгэхзахирал Юй Суйвэй, түүний орлогч Дун Шэсьюан нарын найман хүнийг баривчилжээ. Энэ сарын 12-нд Тьянжин хотод химийн бодис хадгалж байсан агуулах дэлбэрч томоохон хэмжээний осол болсон. Дэлбэрэлтийн улмаас 114 хүн амь үрэгдэж, 57 хүн сураггүй алга болж, 700 хүн шархдаж гэмтсэн. Түүнчлэн ослын улмаас 6000 хүн орон гэрээ орхин явжээ.
Зууны мэдээ