Сальвадорт мафийнхан дийлдэхээ байжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв Америкийн Сальвадор улсад 54 хүн амь үрэгдсэн байна. Наймдугаар сарын 15-нд 14, 16-нд 40 хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь гэмт бүлэглэлийн хоорондын буудалцааны үеэр амь үрэгдсэн аж.

 

Түүнчлэн мафийнхан цагдаа нартай мөргөлдөхөд нэлээд хэдэн хүн амиа алджээ. Тус улсын шүүх эмнэлгийнхний мэдээлснээр Сальвадорт сүүлийн нэг сарын хугацаанд өдөр бүр 25 хүн бусдын гарт амиа алдсан гэсэн аймшигтай тоо гарсан байна.

 

Сальвадорт 60 мянган хүн гэмт хэргийн бүлэглэлд гишүүнээр элсчээ. Харин цагдаагийн албанд дээрх тооноос хоёр дахин бага албан хаагчид зүтгэдэг байна. Гэмт хэргийн бүлэглэлүүдээс хамгийн алдартай нь харгис үйлдлээрээ алдартай “Мара Сальватруча”, “Баррио-18” нэртэй мафийнхан аж.

 

Зууны мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button