“Шелл” Арктикт хайгуулын ажил хийнэ

Газрын тос, шатдаг хийн томоохон үйлдвэрлэгч “Рояль Датч Шелл” концерн Арктикт хайгуул хийх зөвшөөрөл авсан байна. Ингэснээр тус концерн ойрын хугацаанд Аляскийн эрэг хавийн Чукоткийн тэнгист хайгуулын өрмийн ажлаа үргэлжлүүлэх юм байна.

 

“Шелл”-ийн хайгуул хийхээр болж буй Чукоткийн тэнгисийг хэд хэдэн орон эзэмшдэг. Уг бүс нутагт Дани, ОХУ, АНУ, Канад өөрсдийн хяналтаа тогтоодог аж. Өмнө нь 1989-1990 онд “Шелл” Чукоткийн тэнгист хайгуулын ажил хийж байсан. Урьдчилсан тооцоогоор Чукоткийн тэнгисийн Аляскийн эрэгт 15 тэрбум баррель газрын тосны нөөцтэй гэжээ.

Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button