В.Путины айлчлалыг эсэргүүцэв

ОХУ-ын Ерөнхийлөгч энэ сарын сүүлээр Крымд айлчлахаар болсон тухайгаа мэдэгджээ. Тэрбээр өмнө нь өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Ялалтын баярын үеэр болон ОХУ-д дагаар орох бүх нийтийн сонгуулийн дараа Крымд айлчилсан юм. Гэтэл Украйны Ерөнхийлөгч Петр Прошенко Путины айлчлалыг эсэргүүцэж, санаатайгаар өдөөн турхирч байна хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр “Түүний айлчлал Украйны хямралыг улам бүр дэврээх болно. Киевийн зөвшөөрөлгүйгээр Крымд айлчилж байгаа нь хууль бус үйлдэл болж байна. Крым бол Оросынх биш” хэмээн бичжээ.

 

Крымийн ард түмэн өнгөрсөн оны гуравдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулж 99 хувийн саналаар Оросод дагаар орсон билээ.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button