ИЗНН-ынхан Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжинэ гэв

Иргэний зориг ногоон намынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг дэмжиж буйгаа мэдэгдлээ. Тус намын удирдлагууд өчигдөр хуралдаж, ийм шийдвэрт хүрсэн гэнэ. УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг нээлттэй хэлэлцэх ёстой гэх байр суурийг ч илэрхийлээд байгаа юм. Түүнчлэн тэд Өршөөлийн хуулийг дөрвөн шалтгаанаар дэмжихгүй гэв.

 

Нэгдүгээрт,  ИЗНН нь 15 жилийн туршид авлига, хээл хахуулийн эсрэг тодорхой бодлоготой явж тод дуугарч ирсэн.  

Хоёрт, 2015 оны Өршөөл үзүүлэх хууль нь шударга ёсыг хүсэгч нийгмийн бухимдлыг үл тоон төрийн мөнгийг хувьдаа зувчуулан ашигласан, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн баяжиж хөлжсөн хувь хүн, бүлэглэлийн хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа гэж үзсэн учир. Гуравт, Монголын хууль батлагчид Үндсэн хууль, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг зөрсөн учраас өршөөлийн хуульд хориг тавих хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ. Дөрөвт, тус намын санаачлан батлуулсан Авлигын эсрэг хуульд “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн" хэмээн заасныг хууль тогтоогчид, тэр дундаа эрх баригч улс төрийн хүчнүүд илт зөрчин тус байгууллагын үйл ажиллагаанд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөг тогтоосон үйл ажиллагаа явуулж буйг илт эсэргүүцэж байна гэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button