Тусгай олимпийн наадамд оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг  албаныхан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадам АНУ-ын Лос Анжелес хотноо 2015 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэхүү наадамд нийт 177 орны 7000 тамирчид 3000 дасгалжуулагчид 9 өдрийн турш нийт 25 спортын төрлөөр 30,000 сайн дурын ажиллагсад 5000 хүндэт зочид, 500,000 үзэгчид 2000 хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож, 27 спортын талбайд боллоо.

Манай Улсаас 14 тамирчин хөнгөн атлетик /гүйлт, бөөрөнцөг шидэлт/, ширээний теннис, жудо гэсэн төрлүүдээр оролцoн тамирчид маань 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button