Энэ бямба гарагт 1, 3, 5, 7, 9 -өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Энэ сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 22, 23, 29, 30-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулна.

Ингэснээр наймдугаар сарын 22, 29-нд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд, харин 23, 30-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс энэ зохицуулалтыг хийж байгаа байгаа бөгөөд дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах үгүйг иргэдээс санал асуулга авч шийдэх аж.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button