Хүүхэд харах үйлчилгээ явуулахад та бэлэн үү

Монгол улсад боловсрол, нийгмийн салбарт хамгийн тулгамдаж байгаа хамгийн том асуудал сургууль цэцэрлэг. Тэр дундаа 0-5 насны мянга мянган хүүхэд цэцэрлэгийн хүртээмж дутуугаас гэртээ үлддэг. Түүнээсээ болж өөрийн биеэрээ, бүр цаашилбал амь насаараа хохирч байгаа хүүхдийн тоо жил бүр нэмэгдэх болсон. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс нэр бүхий гишүүдтэй хамтран хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хоёр жил гаруйн өмнө УИХ-д өргөн барьж сая Хаврын чуулганаар батлуулсан нь олон эхчүүдийг баярлуулсан юм.

Уг хууль нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулах юм.  Ингэснээр гэртээ суудаг ,ээж, эмээ, аваа нар хамтраад 5-аас доошгүй хүүхдийг  цалинтайгаар харах асрах, мөн албан байгууллагууд дэргэдлээ ажилчдын хүүхдүүдимйн цэцэрлэг байгуулах боломж нээгдэж буй. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээг явуулж буй хувь хүн, албан байгууллага төрөөс дэмжлэг авах  учиртай. Тэгэхээр энэ үйлчилгээг явуулах сонирхолтой хүмүүс хүүхэд харах үйлчилгээг чвуулахын тулд “хаана хэрхэн хандаж, зөвшөөрөл зэргээ авах талаар сонирхох болжээ. Иймээс дараах мэдээллийг хүргэж байна. 

Энэ хуульд, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална” гэж заасан. Тэгэхээр хамтраад ийм үйлчилгээ явуулж болох нь. 

Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон

Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд харин байрны стандартыг Засгийн газраас батална. Тэгж байж гэмээнэ эрүүл аюулгүй, орчинд хүүхэд боловсрох боломжийг бүрдүүлэх юм. 

Ингэхдээ  хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэн ХАХНХЯ-наас зохион байгуулах 14-30 хоногийн түргэвчилсэн сургалтад заавал хамрагдаж, хүүхэдтэй харьцах дадал зуршил эзэмшиж, хүүхэд харах эрхийг авна. Тэрхүү эрх нь туцсгай гэрчилгээгээр баталгаажих юм. Гол нь 18-65 насныхан маань дээд боловсролтой байхаас гадна хүүхэдтэй харьцах чадвартай, сэтгэцийн өөрчлөлтгүй, эрүүл Монгол улсын иргэн байх ёстой.  Харин хүүхэд харах эрхийн зөвшөөрлийг ЗДТГ-аас авна. 5 хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулалт хийсэн бөгөөд багшийн цалин, хүүхдийн хоолны мөнгө зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг олгох юм.

Харин хүүхэд өдөрт идэх ёстой хоолны хэмжээ нормыг улсын цэцэрлэгүүдтэй ижил хэмжээнд байх ёстой бөгөөд хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй газруудад ХАХНХЯ-ны мэргэжилтэнүүд, мэргэжлийн хяналтын байцаагч болон хорооны дарга нар хяналт тавьж ажиллах юм байна. Мөн хүүхдүүдийн эцэг эх ч өөрсдөө хяналт тавьж байх хуультай. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээ явуулж буй хүмүүст энгийн цэцэрлэгээс ч илүү хяналт тавигдана гэсэн үг юм.

Хүүхэд харах үйлчилгээний явуулж байгаа хүмүүст төрөөс дэмжлэг үзүүлэх тухай өмнө нь хэлсэн. Иймээс тэрхүү дэмжлэгт зориулж  50 тэрбум төгрөгийг ХАХНХЯ-ны төсөвт суулгаж өгөхөөр болжээ.

Хууль санаачлагчид хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулинд тусгажээ.

Ингэвэл нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдох аж. Мэдээж давхар ажлын байр нэмэгдэнэ. Урьдчилсан тооцоогоор 4000 ажлын байр бий болно гэж үзэж байна.

Хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих ч гэлээ бэлтгэл ажлууд хангагдаад эхэлжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button