Дэлбэрэлтийн улмаас 1.5 тэрбум ам.долларын хохирол учирчээ

БНХАУ-ын  томоохон боомт  хот болох Тяньжинд өнгөрсөн долоо хоногт дараалсан хүчтэй дэлбэрэлт болж, 114 хүн амиа алдаад байгаа билээ. Харин дэлбэрэлт болсон агуулахад маш их хэмжээний химийн хортой бодис байсан нь дэлбэрэлтийн дараагаар агаарт дэгдээд байгаа. Иймээс мэргэжилтнүүд тус хотын оршин суугчдыг яаралтай нүүх шаардлагатай хэмээгээд байгаа юм.

Түүнчлэн “Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас 1000 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй өрх хохирол амсаад байгаа бөгөөд тэд Засгийн газраасаа нөхөн төлбөр шаардаж эхлээд байгаа билээ. Японы “Toyota” корпораци гэхэд дэлбэрэлтийн улмаас 800 гаруй машинаа алджээ. Компанийн зүгээс Бээжингийн удирдлагуудаас яаралтай хохирлыг нь барагдуулж өгөхийг хүссэн байна.

Одоогоор хохирлыг  “Рүй Хай” компани аль эсвэл Хятадын Засгийн газар барагдуулах уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Ямартай  ч  уг дэлбэрэлтийн улмаас БНХАУ-д 1-1.5 тэрбум ам.долларын хохирол учирсан аж.  

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button