С.Эрдэнийг эргүүлэн татах хороо байгуулагджээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Хөдөлмөрийн  сайдын үүргийг түр хариуцан ажиллаж эхэлсэн эхний өдрөөсөө төрийн албанд холио солио хийж эхэлсэн. Түүний энэ үйлдлийг сөрөг хүчнийхэн болоод аймаг, нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Тэд С.Эрдэнэ сайдыг шүүхэд өгч буйгаа зарлан, хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргажээ.  Түүнчлэн Баянгол дүүргийн сонгогчид “С.Эрдэнийг эргүүлэн татах хороо” гэгчийг байгуулсан байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button