ЕХ-нд өнгөрсөн сард 100 мянга гаруй цагаач очжээ

Африк болон Ойрхи Дорнодоос дүрвэн Европын Холбооны улсуудад очсон цагаачдын тоо өнгөрсөн долдугаар сард анх удаагаа 100 мянга давжээ.

Африк болон Ойрхи Дорнодын ядуурал, зэвсэгт мөргөлдөөнөөс өнгөрсөн сард 107500 хүн дүрвэн ЕХ-ны улсуудад очсон байна.

Энэ нь зургадугаар сард Европт очсон жуулчдын тооноос 50 гаруй хувиар нэмэгдсэн, 2008 онд цагаачдыг бүртгэж эхэлснээс хойш нэг сарын дотор хамгийн олон цагаач очсон үзүүлэлт аж.

Цагаачдын бараг талаас илүү хувь Туркээр дамжин Грекийн арлуудад очжээ.

Тэдний олонх нь зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Сири болон Афганистаны иргэд гэнэ.

2015 он гарснаас хойш ЕХ-ны улсуудад бараг 340 мянган цагаач очжээ. Энэ нь өнгөрсөн онд Европт очсон нийт цагаачдын тооноос хэдийн давсан үзүүлэлт юм.

Европын улсууд ерөнхийдөө цагаачдыг хүлээж авах дургүй байна. 

Цагаачлалын хямрал улам хурцдаж байна гэж ЕХ-ны албаны хүмүүс хэлээд, санхүүгийн дэмжлэг үзүүлж, цагаачдыг хувааж авахыг бүх гишүүн улсаасаа хүслээ. 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button