Цалин нэмэхийг шаардлаа

Шинээр сэлбэгдэн ажиллах Засгийн газраас үйлдвэрчний эвлэл хүлээсэн үүргээ биелүүлэхийг урьдын адил хатуу шаардах болно хэмээн мэдэгдэж байсан МҮЭХ өнөөдөр  шаардлагынхаа хариуг Засгийн газраас нэхлээ.  Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын хэлж буйгаар өнгөрөгч долдугаар сараас төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн мөнгийг нэмэхээр төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгасан гэв. Гэвч энэ нь сайд нарын томилгоо, улстөрчдийн үймээнээс үүдэн хойшилсноос төрийн албаныхны цалин, тэтгэвэр нэмэгдээгүй гэдгийг сануулсан юм.

2015 оны 1 сард байгуулсан хөдөлмөрийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн дагуу засгийн газар ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж хамгаалах зэрэг олон үүргийг хүлээсэн ч өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй хойшлуулсаар байгаа гэдгийг хэлээд өнөөдөр дахин шаардлага хүргүүлээ. Энэ удаад тэд дараах дөрвөн шаардлагыг хүргүүлсэн юм.

1.Төрийн албан хаагчдын цалинг 90 тэрбум төгрөгийн төсөвт багтааж нэмэгдүүлэх

2.Ажлын байрны баталгааг хангах

3.Төрийн албан хаагч, бусад салбарын ажилтнуудын ажлын байрны тогтвортой байдлыг хангах

4.Сайд нарыг нөхөн томилох асуудлыг хурдасгаж дараа дараагийн асуудлаа шийдвэрлэхийг сануулж байгаагаа илэрхийллээ.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button