Замын хөдлөгөөний хариуцлагын тухай хууль хэрэгжихэд цөөн хоног үлдлээ

Ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний хариуцлагын тухай хуулиар үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг 96 мянган төгрөгөөр, ААН байгууллагыг 192 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг журамлах юм. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр хууль хэрэгжихэд 11 хоног үлдээд байхад  үзлэгт орох ёстой тээврийн хэрэгслийн 35 хувь нь ороогүй байгааг онцоллоо. Тиймээс эдгээр тээврийн хэрэгслүүдийг яаралтай үзлэгт оруулах хэрэгтэйг санууллаа. 

Улсын хэмжээнд энэ сарын 19-ний өдрийн байдлаар 351 474 тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоондоо хамрагджээ. Улаанбаатар хотод 164 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. АТҮТ-ийн тооцооллоор 2015 онд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдах ёстой аж. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button