”Монголын мистер-2015” тэмцээн болно

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулдаг “Монголын мистер-2015” Бодибилдинг Фитнессийн УАШТ ирэх есдүгээр сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. 

 

Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангиллаар өрсөлдөж аваргуудаа тодруулах аж. 

 

УАШТ-ий медальт байранд шалгарсан тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм байна.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button